Sunday, June 24, 2012

Отгоны амралт, хүрхрээ

Отгонтэнгэр уулын ар бэл Завхан аймгийн Алдархаан сумын нутагт анагаах хосгүй чанартай, гидро карбонат, сульфатын найрлагатай халуун рашаан байдаг. З1 ундарга бүхий уг рашааны халууны хэм нь 40-55 байна. Энэхүү рашааныг 8-р зууны үед Орхоны түрэгүүд эмчилгээ сувилгаанд ашиглаж байсан тухай Тан улсын үеийн судар бичгүүдэд дурдсан байдаг. Отгоны халуун рашааныг монголчууд Очирваанийн мөнхийн ус, Богдын рашаан гэж нэрлэсээр ирсэн түүхтэй. Эл рашаан нь N47° 48' 11", E97° 33' 38.2" солибцолд, далайн тvвшнээс дээш 2510 метрт оршдог.